Монгол Улсын гавьяат жүжигчин А.Бүтэд “Оргилуун он жилүүд” нэртэй бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тэрбээр туурвисныхаа 50 жилийн ойд зориулж маргааш буюу энэ сарын 17-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт уран бүтээл тоглолтоо хийх аж. Тус тоглолтод Ардын жүжигчин Х.Уртнасан, Д.Жаргалсайхан, Б.Жавзандулам, гавьяат жүжигчин М.Найдалмаа, А.Дашпэлжээ нараас гадна түүний хайртай шавь Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ш.Наранчимэг, “Номин талст” хамтлагийн дуучин Д.Батсүх, дуучин Р.Дэлгэрмаа, Д.Хишигбаяр, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин О.Хүрэлбаатар нар оролцох юм.
М.Урин