Род-Айланд мужид усан борооны улмаас өмнө байгаагүй үер болж хэдэн мянган байр байшингийн гэр цахилгаан тасарч олон хүнийг аюулгүй газар нүүлгэжээ. Ерөнхийлөгч Барак Обама уг мужийг гамшгийн бүс гэж зарлав. Энэ ангилалд багтсан мужууд холбооны засгаас тусламж авдаг байна. Шинэ Англид болж байгаа энэ үер сүүлийн сарын дотор хоёр дахь нь болж байна. Мэнээс Коннектикут хүртэл уудам нуттгийн автын замууд усанд живлээ. Сувгууд шар усны үерийн усаар дүүрсэн байв. Гуравдугаар сард уг бүсэд унасан тундасын хэмжээ бараг 40 см болсон байна.