Герман дахь”Диваажингийн урилга” гэх радикал нэгдлийн тэргүүн Пьер Фогель (Pierre Vogel) өөрийн сайтаар дамжин Ангела Меркельд хандлаа. Тэрээр нэгдлийн албан байр ба гишүүдийнх нь гэр оронд нэгжлэг хийсний төлөө эрх баригчдыг шүүмжилсэн байна.
Энэ сарын 14-ний өдөр Бремен, Хойд Рейны – Вестфали ба Доод Саксони мужуудад тэр лалын байгууллагын байр, сууцанд нэгжлэг хийжээ. Бремен хотын “Лалын соёлын төвд” бас нэгжлэг хийсэн байв. Эрх баригчид эдгээр байгууллагуудыг төрийн бүтцийг өөрчлөн шашны улс болгох эрмэлзэлтэй гэж үзсэн байв.
”Диваажингийн урилга” гэх радикал нэгдэл нь лалын суурь урсгал салафизмын талынхан ба тэд исламыг төрийн байгууламжийн цорын ганц боломжийн систем гэж үздэг. Тэд парламентын ардчиллыг үгүйсгэхдээ хуулийг бурхнаас л өгсөн байх учиртай гэдэг ажээ.
Гэсэн ч өөрийн илгээлтэд Пьер Фогель болсонэ хэрэг явдлыг ардчиллын эсрэг гээд Меркельд хандан “хэрэв та лалын шашинд оролгүйгээр үхвэл тамд таныг ямар их тарчлаан хүлээж буйг та мэдэхгүй” гэж сануулсан байжээ.