Мэргэжилтний хэлснээр халдвартай хөтөлбөрийг хэрэглэсэн нь бүрэн хэмжээний цэргийн ажиллагаа явуулсан шиг үр ашигтай байсан гэнэ. Хүний хохиролгүйгээр. Лангерийн мэдээлснээр Иран тэр бүх халдвар авсан компьютерүүдээ хаях ёстойгоос гадна Натанз (Natanz) дахь уран баяжуулаг эргүүлгүүдээ засварлах хэрэгтэй гэнэ. Мөн Бушерын атомын цахилгаан станцад шинэ турбин худалдан авах шаардлагатай ч байж магадгүй ажээ. Энэ бүгдийг засч янзлахад хоёр жилээс багагүй хугацаа хэрэгтэй болжээ.
Герман мэргэжилтний яриагаар Stuxnet вирусийн код 15 мянга гаруй мөрөөс бүрэлдэх бөгөөд түүнийг бүтээхэд нэг хакер биш олон мэргэжилтнүүд хэрэгтэй гэнэ. Тэднийг тодорхой тооны хөгжилтэй орнууд л тэжээж чадах ажээ.
Мөн тэрээр Иран өнөөг хүртэл тэр вирусаас салаагүй байгаа гэж хэлэв. Гэтэл Ираны эрх баригчид аравдугаар сарын 4-нд компьютеруудаа цэвэрлэж чадсан хэмээн мэдэгдсэн байв. Өнгөрсөн сард олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийнхан Ираны цөмийн хөтөлбөрийн ажиллагаанд ямар нэгэн саатал гараагүй байна гэсэн юм. Гэхдэ уг агентлаг дахь нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээгээр Ираны цөмийн ажиллагаанд сааталтай байгаа ажээ.
Ш.Мягмар