Хүний наймаачдыг шүүж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Хүний наймаачдыг шүүж эхэллээ

Чингэлтэй дүүргийн шүүхэд өнөөдөр 14.30 цагаас  насанд хүрээгүй зургаан охиныг хил дамнуулан биеийг үнэлүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татагдсан Н.Атартуяа, Н.Атархишиг, С.Энхжаргал нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж эхэллээ. Тэд 2009 онд БНХАУ-ын Эрээн хотод монгол хоолны газарт зөөгчөөр ажиллуулна хэмээн 16-17 насны зургаан охиныг хууран мэхлэж  Эрээн хотод аваачин биеийг үнэлүүлсэн аж. Уг хэрэгт сэжигтнээр татагдсан дээрх гурван шүүгдэгчдэд эрүүгийн хуулийн 113.3 буюу бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож ашиг олох зорилгоор хүч насанд хүрээгүй хүнийг биеийг нь үнэлүүлсэн гэх  зүйл ангиар гэм бурууг нь хэлэлцэж байна. Уг хэргийн шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Базаррагчаа, шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр н.Гансүх, Б.Оюунбилэг нар оролцож байна.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж