Арета Франклин эмнэлгээс гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Арета Франклин эмнэлгээс гарчээ

Америкийн нэрт дуучин, төгөлдөр хуурч Арета Франклин нойр булчирхайн хорт хавдраар өвчлөн, өнгөрсөн долоо хоногт хагалгаанд орсон билээ. Тэрбээр хагалгаагаа тун амжилттай болсон тухай мэдээлж байсан юм.

Харин тэрбээр эмнэлгээс гарсан байна. “Гэртээ байх үнэхээр сайхан байна. Гэр бүлийнхэн, найз нөхөд маань намайг маш сайн асарч, надад анхаарал тавьж байна. Мөн нэг сувилагч намайг асарч байгаа” хэмээгээд “Би удахгүй хөл дээрээ босч, тайзан дээрээ гарна гэдэгт итгэлтэй байгаа” гэжээ.

Хэдийгээр хагалгаа тун амжилттай болсон ч эмч нарын зүгээс нэг жилийн нас үлдсэн хэмээн мэдэгдсэн тухай People сэтгүүлд бичсэн байна. Харин дуучин  Арета Франклин тун өөдрөгөөр ирээдүйгээ харж, шүтэн бишрэгчиддээ удахгүй эдгэрнэ хэмээн амлаж, хүнд өвчинтэйгээ тэмцэж байна.

Тэрбээр грэммийн шагналыг 20 удаа хүртэж, олон сайхан хит дуунуудаараа үзэгчдийг сэтгэл зүрхийг эзэмдэж чадсан дуучин юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж