David Arquette архинд дурлах болжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

David Arquette архинд дурлах болжээ

David Arquette сэтгэл санаагаар ихэд унан сүүлийн үед архинд дурлах болсон тухайгаа радио нэьтрүүлэгт орох үеэрээ ярьжээ. Тэрбээр эхнэр жүжигчин Courteney Cox-оос салж буй тухайгаа өнгөрсөн сарын эхээр мэдээлж байсан ба 11 жилийн хамтын амьдралдаа цэг тавих цаг болсон хэмээн итгэл төгс байсан юм.

Харин хоног өдөр өнгөрөхийн хэрээр тэрбээр эхнэр хүүхдүүдээ санаж эхэлсэн, гэр бүлийн амьдралаа өгүүлж буй бололтой.

“Сэтгэлзүйч маань намайг сэтгэд санааны гүн хямралд орсон байна гэж хэлсэн. Ойр дотныхон маань бүгд надад сэтгэл нь зовцгоож байгаа. Энэ нь нэг талаар надад дарамт болж байна. Би архи нэлээд уудаг болсон. Сэтгэл санааны дарамтаасаа ангижрах гэж уудаг. Харин ууснаас би бүр ч өөрийгөө хорлож байна гэж сэтгэлзүйч маань надад анхааруулсан” хэмээжээ.

Хосууд 1996 онд “Scream” киноны зураг авалтын үеэр танилцсан ба гурван жилийн дараа гэрлэсэн юм. Тэд зургаан настай охины хамт амьдардаг. Тэд найз нөхдийнхөө хүрээнд хамгийн сайхан гэр бүлийн тоонд ордог эвтэй хосуудын нэг байсан юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж