Яагаад усыг зажлах хэрэгтэй гэж?

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Яагаад усыг зажлах хэрэгтэй гэж?

Хоолны мэргэжилтэн эмч нар хоолоо
сайн зажлах хэрэгтэй гэж үргэлж ярьдагийг санаж байна уу. Хоолныхоо
хэсэг бүрийг 30 удаа бүр 80 удаа зажлах хэрэгтэй гэнэ. Гэхдээ нэг
хазаад тийм олон удаа жазлах нь залхуутай л даа. Залгих үеийг нь хоолны
хэсэг жижиглэгдээ шүлстэй холилдон шингэн болсоноор л бэлэн боллоо гэж
болно.
Хоолоо хурдан шингэлэхийн тулд хүмүүс яаран түүнийг усаар даруулан
залгидаг. Тэр нь эрүүл мэндэд хортой, хоол боловсруулалтад муугаар
нөлөөлдөг. Шүлсний ферментүүд цардуул ба зарим уургийг задлах ба онцгой
нялцгай бодис муцин нь хоолыг боловсруулалтад таатай нөхцлийг бий
болгодог.  Хоол болох бүх бодис ходоод бүдүүн гэдсэнд зөвхөн бутарсан
нөхцөлд л  боловсрогддог. Том хэсгүүд нь тэр болгон тэжээл болж
чадахгүй бөгөөд ялзрал эсэлдлийг гэдсэнд үүсгэнэ. Хүн идсэн бүгдээ хоол
болгодогүй. Зөвхөн бие организмд шингэсэн хэсэг нь хоол тэжээл болдог.
Сүү, тараг, шүүс, усыг залгихын өмнө сайн “шүлсдэхээр амандаа
“өнхрүүлэх хэрэгтэй ажээ.  Эндээс л усыг зажлах гэсэн ойлголт гарч
ирсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж