Төрийн түшээдийн толгой дээр нар жаргахгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Төрийн түшээдийн толгой дээр нар жаргахгүй

Монгол ардын зүйр цэцэн үгийн санд Хятад хүний толгой дээр нар жаргадаггүй гэж  мэргэдийн хэлсэн үг бий. Харин сүүлийн үед энэ нь Монголын төрийн түшээдийн толгой дээр нар жаргадаггүй гэсэн жигтэйхэн  шинэ зүйр цэцэн үг гархад хүрсэн байна. Яагаад энэ үг гарах болсон талаар УИХ-ын гишүүн Р.Раш өнөөдөр тайлбарлаж өглөө. Тэрээр ХХААХҮЯ нь бүхэл бүтэн гурван сайдтай хэрнээ ямар нэг ажил болхоор тэдгээр сайд нараас хэн ч ирдэггүй тухай шүүмжилсэн юм. Саяхан хүнсчдийн холбооны 80 жилийн ой болоход сайд нар нь харагдахгүй байсан. Гэтэл өнөөдөр нэн чухал асуудал хэлэлцэж байхад бас л нэг ч сайд алга байна.  Энэ талаар та нар бодож үзмээр юм. Хятад хүний толгой дээр нар жаргадаггүй гэдэг байсан. Гэтэл одоо Монгол төрийн түшээдийн толгой дээр нар жаргахгүй болоод байна шүү гэж гадаад улсад бултаараа айлчилж байгаа төрийн түшээдэд анхаарууллаа.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж