Махны үнийн өсөлтийн нууцыг тайллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Махны үнийн өсөлтийн нууцыг тайллаа

Монгол Улсын Засгийн газрын санаачлсан Хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний Бирж байгуулах хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар цаашид хэлэлцэх эсэх тухай авч хэлэлцсэн юм. Гэтэл уг хуулийн төслийг УИХ-ын гишүүд нэлээд шүүмжилж ХХААХҮЯ-ны төлөөлөгчдыг багагүй байцаалаа.

Харин махны үнэ яаагаад өсөөд хөөрөгдөөд байгаа талаар нууцыг УИХ-ын гишүүн Н.Ганбямба тайллаа. Түүний хэлж байгаагаар махны үнийг УИХ-ын гишүүн “Женко” Баттулга “сэтэрт” ЗТБХБЯ-ны сайд УИХ-ын гишүүн Х.Баттулгын гэгдэх “Мах импекс” хэмээх том акул, ченжүүдэд мөнгө өгч хөөрөгдөөд байгаагийн улмаас махны үнэ таван мянга хүрээд байгаа аж.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж