Ямар “пацаан” цаг агаарт нөлөөлдөг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Ямар “пацаан” цаг агаарт нөлөөлдөг вэ?

“Нялх хүү” гэсэн нэрийг испани хэлээр “Эль-Ниньо” гэдэг. Энэ нэрээр зарим жилүүдэд Номхон далайн зүүн хэсэгт үүсээд экватороос өмнө зүгт экваторын дагуу Чили, Перугийн зүгт урсах дулаан урсгалыг нэрлэжээ. Энэ нялх хүү өмнөд Америкийн эргийн дагуу урсан Перугийн зүгээс гардаг Охин” буюу “Ла-Ниньа” гэх бичил биет, хүчилтөрөгчөөр их, загасны гол тэжээлийн  хүйтэн урсгалыг шахдаг.
Тэнд амьдарч байсан загасчид эрт дээр үеэр арванхоёрдугаар сарын сүүлчээр загас эргээс холдох мөн гэнэтхэн усан бороо, үер авчрах үзэгдлийг анзаарч иржээ. Энэ таавар болсон үзэгдэл гол төлөв Христийн төрсөнийг тэмдэглэх баярын үеэр тохиолддог тул “Эль-Ниньо” нэр авчээ.
Энэ дулаан урсгал хэрхэн үүсдэг талаар нарийн судалгаа байхгүй. Ердийн жилүүдэд Номхон далайн халсан ус Америкаас Азийн зүг урсан Индонезийн орчимд асар том талбайтай дулаан бассейныг үүсгэнэ. Заримдаа Америкийн зүгээс ирэх пассат гэх дулаан  салхи сулрах үед тэр дулаан урсгал нь зүүн тийш замбраагүй урсан Номхон далайн нийт гадаргыг халаадаг.
Энэ үзэгдлийн үеэр далайн эрч хүчний хувиарлалт нь дэлхийн агаар мандалд нөлөөлөн агаарын эргэлтийн ерийн циклыг эвдэн энд тэндгүй гамшиг дагуулдаг ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж