“Жимстэй иогурт” шилдгээр шалгарав

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

“Жимстэй иогурт” шилдгээр шалгарав

МҮХАҮТ-аас зохион байгуулсан  2010 оны үндэсний шилдэг бүтээгдэхүүн, шилдэг үйлчилгээ шалгаруулдаг  “МОНГОЛЫН ШИЛДЭГ–99“ үзэсгэлэн  амжилттай зохиогдлоо.

 Монгол улсад үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэхэд хүнсний үйлдвэрийн салбарт дэвшилтэт техник, технологи ашиглан,   чанар стандартын өндөр түвшинд үйлдвэрлэж, хэрэглэгчдийн таашаалыг зүй ёсоор хүлээсэн СҮҮ ХК-ний ЖИМСТЭЙ ИОГУРТ-ийг МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН-ээр шалгаруулж ҮЛЭМЖИЙН ЧАНАР БАТЛАМЖ олгосон байна.

Жимстэй иогурт нь анх 2009 онд үйлдвэрлэгдсэн  Шинэхэн бүтээгдэхүүн бөгөөд жилийн хугацаанд дотоодын зах зээлд амжилттай нэвтэрч чадсан.  Иогуртны зах зээлийг импортын бүтээгдэхүүнээр хангаж байсан нөхцөл байдал өөрчлөгдөж жимстэй иогурт нь импортын бүтээгдэхүүнийг орлож чадсан нь эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүн болсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж