Тусгай зөвшөөрлийг түр түтгэлзүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Тусгай зөвшөөрлийг түр түтгэлзүүллээ

Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор “Арта Инвест” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаатайгаар сунгасан бол “Өндөрхаан Инвест”, “Алтанхоромсог” ХХК-ийн брокер дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаагаар түтгэлзүүлжээ.

Түүнчлэн “Гендекс” ХХК-ийн андеррайтерын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг энэ оны аравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж