Чөлөөт, ардчилсан хэвлэл, мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх, хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлэх, сэтгүүлчдийг давтан сургах, мэргэшүүлэх, хэвлэл, мэдээллийн судалгаа шүүмжийг дэлгэрүүлэхэд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл болон Хэвлэлийн Хүрээлэн хамтран ажиллахаар болжээ. Үүнийг баталгаажуулж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд болох аж. Энэ үйл явдалд МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч доктор Т.Баасансүрэн, Хэвлэлийн Хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн дарга, Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн доктор Б.Пүрэвдаш, хоёр байгууллагын захирлууд, гүйцэтгэх хорооны болон удирдах зөвлөлийн гишүүд оролцох юм байна.
Н.Дэлгэр