Осол гаргасан жолоочийг хайж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Осол гаргасан жолоочийг хайж байна

Сонгинохайрхан дүүргийн “Саппоро” үйлчилгээний төвийн хажууд байрлах Голомт банкны урд зам дээр энэ сарын 9-ний өдөр бага насны хүүхэд  дайрсан жолооч хэргийн газраас зугтжээ. Эх сурвалжийн мэдээлснээр дугаар нь тодорхойгүй “Verna akcent” маркийн машинтай жолооч хүүхдийг ар талаас нь мөргөөд  хөлөн дээгүүр нь гарсан аж.  Хүүхдийн биеийн байдал  одоогоор сайжирсан ч өсөлтийн шөрмөс нь тасарсан байна. Дайруулсан хүүхэд насан туршдаа тахир дутуу өсөлт нь зогсох магадлал өндөр тул гэмт хэрэгтнийг олж өгөхийг эцэг, эхийнх нь зүгээс олон нийтэд хандан мэдээлэл өгөхийг хүсчээ. Цагдаагийн байгууллагынхан тус хэргийг үйлдсэн жолоочийг хайж байгаа бөгөөд энэ хэргийн талаарх мэдээллийг өндөр үнээр худалдаж авах гэнэ.

П.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж