Мартамхай болохоос санаа зовох хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Мартамхай болохоос санаа зовох хэрэггүй

Хүн ямар нэгэн зүйлийг мартчихаад ундууцдаг нь жирийн л зүйл. Гэвч өнөөдөр Америкад л гэхэд Алцхаймерийн өвчтэй  5.3 сая хүн байгаа бөгөөд тэдний дийлэнх нь  40-50 настай аж. Аймаар тоо байгаа биз. Гэвч ой тогтоолт муудах нь ихэнхдээ орчин нөхцөлөөс шалтгаалдаг.  
Мартамхай зан хүн болгонд л байдаг. Үзсэн киноны нэр яг аман дээр байгаа ч хэлж болдоггүй. Эсвэл хэн нэгэнтэй үдийн хоол идэх байснаа таг мартчихсан байдаг.  Заримдаа бүр өрөөнд орж ирэхдээ юу авах гэж байснаа санадаггүй.
Мартамхай болох нь уураг тархины хөгшрөлт болон амьдралын хэв маягаас шалтгаалдаг.
Хэрэв мартамхай зан өдөр тутмын чинь ажилд саад учруулахгүй л  та үүнд санаа зовох хэрэггүй.  Та ердийнхөөрөө ажлаа хийж, ирээдүйгээ төлөвлөж, гэр бүлийнхэндээ зориулан хоол бэлтгэж, амрахад энэ нь танд саад болохгүй.
Уураг тархиа хэрхэн сэргэг байлгах вэ?
Уураг тархиа сэргээх олон арга байдаг. Үр дүнтэй юу гэж үү? Сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, ой санамжийг сайжруулах дасгал Алцхаймерийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг эсэх нь одоогоор тогтоогдоогүй байна.
“Уураг тархины үйл ажиллагааг сайжруулахад  ой тогтоолт болон сурах техникийг зөв ашиглах нь хамгийн чухал” гэж сэтгэл зүйчид ярьдаг.
Хэрэв та ой тогтоолтын техникийг зөв ашиглаж чадвал сайн үр дүн гарах болно.  
Өнгөрснийг санахгүй байх нь тийм ч муу зүйл биш аж. Харин шинэ зүйл сурч мэдсэнээр  шинэ дурсамж бий болдог.
Мартамхай болж  буйд санаа зовохоос өмнө өөртөө юу тохиолдоод байгааг анхаар. Архи тамхины хортой нөлөө ой санамжаа алдахад нөлөөлдөг гол хүчин зүйл байдаг.
Сртесс хүнийг мартамхай болгодог
Стресст орсон хүн мартамхай, нойр муутай, ууртай болдог.
Өөрийгөө буруутгахаас өмнө ажлын ачааллаа хөнгөлчил. Сртесстсэн тархи яаж ажиллахыг төсөөлж байгаа биз дээ.
Нэг дор олон үйлдэл хийх нь уураг тархийг хэт их ачаалалд оруулна. Тиймээс анхаарлаа нэгээс нөгөөд хандуулах хэрэгтэй.  
Нэг зүйлд төвлөрсөн үед бусад зүйл анхаарлыг гадуур өнгөрдөг гэдгийг сана. Жишээлбэл хүн нэгэн зэрэг утсаар ярьж, зурагт үзэнгээ мессеж бичих боломжгүй.
Түүнээс гадна уураг тархийг ядрааж стресст оруулдаг өөр нэг зүйл нь нойр дутуу байх.  Тиймээс уураг тархиа сэргэг байлгахын тулд сайн унтаж амрах нь зайлшгүй чухал.
Мартамхай, ой санамжаа эрт алддаг хүмүүс нойргүй байх нь элбэг бөөөд завгүй ажилтай, байнгын стресстэй хүмүүс байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж