Ажилдаа хэрхэн амжилт гаргах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Ажилдаа хэрхэн амжилт гаргах вэ?

Сайн ажиллахын хирээр хүн өсч дэвжиж, орлогоо нэмэгдүүлдэг. Юу үнэн бэ гэвэл өөрийгөө дайчилж хийсэн ажлаа зохих ёсоор үнэлүүлэх нь хамгийн чухал. Бүрэг, идэвхи муутай  хүмүүс ажлаа  үнэлүүлж тэр бүр чаддаггүй. Юуны түрүүнд та юу хийж чаддаг болон компанидаа ямар хувь нэмэр оруулж байгаагаа харуулах ёстой. Өөрийгөө хэрхэн таниулж, ажлаа хэрхэн үнэлүүлэх вэ гэжүү?

Илэн далангүй бай. Хурал дээр огт ярьдаггүй дуугүй суудаг хүмүүс өөрийгөө сайн илэрхийлдэг хүмүүсээс доогуур үнэлэгддэг байна. Хэрвээ хэн нэгэн ярих дуртай этгээд таны хүчтэй  өрсөлдөгч болсон бол түүний  үйл хөдлөл, үг яриаг  анхааралтай сонсож саналыг нь дэмжсэн эсвэл татгалзсан хариу заавал хэлж сур. Тэр этгээд сайн ярьдаг бол та ажлаа сайн мэддэг хүн гэдгээ бүү март.
Суралц, мэргэш. Компанийнхаа шилдэг ажилтны нэг бол. Шинэ мэдлэг мэдээллээр өөрийгөө цэнэглэ. Даргын санамсаргүй асуулт бол гэнэтийн шалгалт гэдгийг сана.  Өөрийгөө мэдлэг чадвартай гэдгээ бусдад харуулж чадвал шилдгүүдийн нэг болох болно.
Бусадтайгаа идэж ууж сур. Үдийн хоолны цагаар дарга болон хамт ажиллагсадтайгаа хооллох үедээ энгийн яриа дэлгэ. Гэхдээ өөрийгөө илэрхийлэх энэ боломжыг цаг агаарын тухай ярьж алдаж болохгүй. Өөрийн салбарын сонин сэтгүүл тогтмол унш. Өрсөлдөгч компанийн үйл ажиллагаа болон өөрсдийн ажиллаж буй шинэ төслийн тухай яриа өрнүүл. Бусдаас илүү сэтгэж, илүү ихийг бүтээж чадахаа даргадаа харуул.
Нэр төдий байхаас болгоомжил. Даргын хараанд өртөхөд нэр төдий ажилтан байх хангалтгүй. Ажлын тайлан өөрийг тань бүрэн илэрхийлж чадахгүй. Дарга ч бас хүн учираас түүнтэй шууд харилцах хэрэгтэй. Хэрвээ та даргынхаа царайг ганц ч удаа хараагүй бол үдийн хоол эсвэл хурлын үеэр “санамсаргүй  байдлаар танилц”. Нүүр тулсан уулзалт бизнесст үеэ өнгөрөөсөн зүйл биш харин ч амжилтаа ахиулахад   түлхэц болдог итгэлийг бий болгогч алтан дүрэм хэвээрээ байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж