АНУ-д долоон жилийн турш уран бүтээлээ туурвиж, эх орноосоо хол байсан “Sweetymoiton” хамтлагийнхан шинэ оныг Монголдоо угтах аж. Тэд энэ шинэ жилийн баяраар хамгийн завгүй өнгөрүүлэх гэнэ. Учир нь тэднийг шинэ жилийн баяртаа дуулуулах санал цөөнгүй ирж байгаа аж. Монголын рок попынхон дундаа л хамгийн өндөр үнээр буюу нэг дууг гурван сая төгрөгөөр “Sweetymotion” дуулж байгаа гэнэ. Харин зууны манлай дуучин Б.Сарантуяа нэг дууг сая таван зуун мянган төгрөгөөр, нийтийн дууны ханхүү гэгддэг С.Жавхлан нэг дууг хоёроос гурван сая төгрөгөөр дуулах ханштай байгаа гэнэ.
М.Анир