Байконураас ”Союз ТМА-18” сансарын хөлөг хөөрөв

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Байконураас ”Союз ТМА-18” сансарын хөлөг хөөрөв

Гурван хүний багтай "Союз ТМА-18" гэх сансарын хөлөг дэлхий орчмын тойрог замд байгаа Олон улсын станцын зүг хөөрлөө. Уг хөлгөөр сансарын станцад оросын нисгэгчид Александр Скворцов, Михаил Корниенко, мөн Америкийн нисгэгч эмэгтэй Трейси Колдуэлл-Дайсон нарыг хүргэнэ. Баасан гаригийн өглөөний Москвагийн цагаар 08,04-т хөөрч дэлхий орчмын тойрог замдаа орлоо. Олон улсын сансарын станцтай уг хөлөг дөрөвдүгээр сарын 4-ний өдөр залгагдана.

Скворцов ба Корниенко хоёр сансарт анх удаагаа нисч байгаа бол Трейси Колдуэлл-Дайсон хоёр дахь удаагаа сансарт ажиллана. Багийнхан сансарт хагас жил ажиллаад есдүгээр сард буцаж ирнэ. Тэд сансарт ажиллах хугацаандаа ачааны гурван "Прогресс М" ба гурван шаттлыг хүлээн авна. Оросууд  "Рассвет" (МИМ-1) гэсэн моделийг станцадад угсрах болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж