Хүүхдийн ор үйлдвэрлэхийг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Хүүхдийн ор үйлдвэрлэхийг хоригложээ

Олон хүүхдийн өлгий болж байсан хүүхдийн орыг Америкад хэрэглэхийг хоригложээ.  Учир нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд Америкад л гэхэд 30 гаруй хүүхэд ийм орон дээрээс унаж эндсэн бөгөөд гэмтэж бэртэх тохиолдол байнга гардаг байна.
Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах  нийгэмлэгээс  хүүхдийн ор үйлдвэрлэхийг бүр мөсөн хориглох санал гаргажээ.  Учир нь ийм ор хажуугаараа онхолдох нь их байдаг аж.
Хоёр талдаа тулгууртай шинэ стандарт ор үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа ч 2 жилээс нааш худалдаанд гарахгүй гэнэ.
Шинэ стандарт ор нь хүүхэд орноос унах эрсдэлгүй байх ёстой гэж Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Тененбаум ярьж байна. Хүүхдийн ор худалдаанд гарч эхэлснээс хойш 13 жил болж байгаа аж.
2000 оноос хойш ийм орноос  32 хүүхэд унаж эндсэн бол 14 хүүхэд ухаан алдсан байна. Түүнээс гадна ийм орноос хүүхэд унасан тухай дуудлага эмнэлэгт байнга ирдэг аж.  
Шинэ стандарт орыг одооноос  хүүхдэд аюулгүй байлгах талаас нь туршиж байгаа аж. Хүүхэд томрох тусмаа хөдөлгөөнд ордог нь орноос унах эрсдэлийг улам нэмэгдүүлдэг байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж