“Дэлхийн жилийн автомашин” тодров

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

“Дэлхийн жилийн автомашин” тодров

Нью-Йоркийн автосалан дээр “дэлхийн автомашин” гэсэн жил тутмын уралдааныг дүгнэн 2010 оны шагналыг Volkswagen Polo машинд олгов. Шилдэг машин ардаа Toyota Prius ба Mercedes-Benz E-Class машинуудыг орхижээ. Сануулахад, VW Polo нь Европын 2010 оны шилдэгээр шалгарсан байлаа. Тэнд уг машин 10 оноогоор Toyota iQ, 126 оноогоор Opel Astra машинуудаас түрүүлсэн байв.
Жилийн шилдэг спорткараар Audi R8 V10 загвар Ferrari California ба Porsche 911 GT3 машинуудтай өрсөлдөн тодорчээ. Шилдэг дизаины шагналыг Chevrolet Camaro загвар Citroen C3 Picasso ба Kia Soul хоёртой өрсөлдөж байж авлаа.
“Жилийн ногоон машин” цолыг Volkswagen  концерны үйлдвэрийн дамжлагын экологийн цэвэр машин хүртэв. Тэр машин BlueMotion: VW Polo, Golf и Passat брэндийн нэрээр зарагдаж байна.  Honda Insight ба Toyota Prius гэсэн гибрид хоёр загвар түүнтэй өрсөлдсөн ажээ.
2009 онд “Жилийн шилдэг загвараар” Volkswagen – VW Golf  болсон бол өмнөх жилд нь хэтчбек Mazda2 шалгарч байв. Өнгөрсөн жилийн экологийн цэвэр машин нь Honda FCX Clarity гэх устөрөгчийн түлштэй машин байлаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж