Энэ онд ой хээрийн түймэр гараагүй

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Энэ онд ой хээрийн түймэр гараагүй

2010 он гарсаар Өвөрхангай аймгийн хэмжээнд 11 удаагийн гал түймэр гарч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 44009700 төгрөгийн хохирол учирсныг 2009 оны мөн үетэй харьцуулахад гал түймэрийн тоо 8 аар буюу 42.2 хувь, хохирол 74538875 төгрөгөөр тус тус буурсан байна. Аймгийн Засаг даргын тамгыг газар, Онцгой байдлын хэлтсээс Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын  хяналтын  арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор 2010 онд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалт хийж, нэгдсэн график төлөвлөгөө гарган, татварын хэлтэст бүртгэлтэй  аймагт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн судалгааг гарган хүн ам, үйлдвэрлэлийн нягтрал байршил, байгаль цаг агаарын нөхцөл, үйлдвэрлэл технологийн онцлог, эмзэг байдал эрсдэлийг харгалзан хяналт шалгалтыг зохион байгуулж ажилласны үр дүнд энэ жил Өвөрхангай аймагт ой, хээрийн түймэр гаргаагүй юм.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж