Өвөрхангай аймгийн Онцгой байдлын хэлтэс зарим тоног төхөөрөмжөөр хангагдлаа. Аймгийн Засаг дарга Онцгой комиссын нөөц хөрөнгөнөөс аймгийн Онцгой байдлын хэлтэст холбооны бэлэн байдлыг хангах зорилгоор Сиррена дохио, чанга яригч гамшгийн үед бүрэн ашиглах боломжтой хэрэгслээр хангаснаар Мобинет ашиглан онцгой комисс, улсын албадын дарга нарт зарлан мэдээлэл дамжуулах нөхцөлийг бүрдүүлэв. Мөн ОБЕГ-аас байршил тогтоогч JPS-ээр хангасан байна. Тус хэлтэс нь нь аймгийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшиг, ослын үед хүч хэрэгслийг дайчлан ажиллах төлөвлөгөө, байгалын голомтот шинэ ба дахин сэргэж буй халдварт өвчин гарсан тохиолдолд дайчлан ажиллах төлөвлөгөө гаргаж, Засаг даргаар батлуулан, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Б.Батчимэг