
"Коммерсант" сонин өөрийн эх сурвалждаа үндэслэн амиа золиослогч нарын нэг нь 20 настай Мирха Устарханова байж магадгүй гэсэн байна. Өнгөрсөн зун тэрээр гэрээсээ явж дээрэмчидтэй нийлсэн ба нөхөртөй болсон гэж гэртээ мэдэгдсэн байлаа. Гудермесийн дайчдын лидер Саид-Эмин Хизриев түүний нөхөр болсон байжээ. Бүсгүйн гэр бүл цагдаад хандан түүнд эрэл зарлуулжээ. 2009 оны намар Хизриев алагдсан ба тэр эмэгтэй шахид болсон ба тэр бүсгүй шахид болохоор шийдсэн байж болох юм гэж уг сонин бичжээ.
Life News сонин ч Устарханова амиа золиослогч байж болохыг бичсэн байлаа. Зарим нэг мэдээгээр Даегстаны харьяат өөр нэг дайчин Умлат Магомедовын бэлбэсэн эхнэр амиа золиосолсон байж болохыг дурьдсан байна.
Чеченийн хүчнийхэн амиа золиослогчийн зургийг Устархановагийн бэлбэсэн эхнэрийн зурагтай тулгаж үзээд Устархановаг амиа золиослогч биш гэсэн байна.