“Алтан од” ёслолд Ерөнхийлөгч оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

“Алтан од” ёслолд Ерөнхийлөгч оролцоно

Ховд аймгийн залуус ажил бүтээлээрээ амжилттай ажилсан оны шилдэгүүдээ шалгаруулах “Алтан од” ёслолын арга хэмжээг ирэх бямба гаригт зохион байгуулах ажээ. Хоёр жилд нэг удаа болдог Ховд аймгийн ёсөн алдартан шалгаруулах уг арга хэмжээнд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, Ховд нутгийн ард иргэдтэйгээ нэгэн оройг хамт өнгөрөөхөөр болсон байна. Мөн Ховд аймгаас төрөн гарсан УИХ гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд оролцох ба тус аймгаас төрөн гарсан урлаг соёлын алдартнууд ая дуу, уран бүтээлээрээ бэлэг барих гэнэ. “Алтан од” ёслолыг Ховд аймгийн оюутан залуучуудын нэгдсэн холбоо, ЗДТГ хамтран зохион байгуулж буй юм. Эл арга хэмжээ хоёр дахь удаагаа зохион байгууллагдах бөгөөд “Чингис” зочид буудалд болох ажээ.
 

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж