Хараагүйчийг баярлуулав

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Хараагүйчийг баярлуулав

Харааны бэрхшээлтэй иргэдийг хамруулсан сургалтыг олон улсын “Цагаан таягтны өдөр”-өөр Булган аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газраас зохион байгуулжээ.

Орчноо үзэж мэдрэх боломжгүй, төр захиргааны бодлого шийдвэрийг олж харж уншиж чаддаггүй тэдгээр хүмүүс энэхүү сургалтад оролцож харааны бэрхшээлтэй иргэдийн нийгэмд эзлэх байр суурь тэдний талаар төрөөс ямар бодлого баримталж хэрэгжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулдаг зэрэг олон чухал чиглэлийн мэдээлэл сонсч мэдсэндээ яах аргагүй олзуурхсан байна. Мөн харааны бэрхшээлтэй иргэдийн хийсэн зүйлээр үзэсгэлэн гарган нийтэд сурталчилжээ Түүнчлэн тэднийг эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэгүй хамруулж, сумын Засаг даргын тамгын газраас харааны бэрхшлээлтэй 20 гаруй иргэний эрүүл мэндийг даатгалын хураамжийг шийдвэрлэж өгсөн байна.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж