Хэн нь арвич хямгач вэ? Эр үү, эм үү?

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Хэн нь арвич хямгач вэ? Эр үү, эм үү?

Яахав, бид төдийлөн сайн орлого олдоггүй ч харин зараад өгөхдөө гарамгай. Дэлхийн ихэнх тэрбумтнууд эрчүүд байгаа ч эмэгтэйчүүд нь мөнгөнд хандахдаа ухаалаг гэнэ. Үүнийг Британид явуулсан нэгэн олон нийтийн санал асуулга харуулжээ.  Эмэгтэйчүүд мөнгөндөө анхааралтай хандаж, зээл зөөн авах ба цаг тухайд нь өрөө төлдөг аж. Эрчүүдэд ийм чанар ёстой үгүй. Тэд зээлийг дуртайяа аваад эргээд төлөхөө мартах нь их гэнэ. Ингэхлээд эмс үрэлгэн гэх нийтэд тархсан ойлголт худлаа болж таарлаа. Эмэгтэйчүүд шопингт дуртай, гоё хувцас, гоо сайхны бараандаа мөнгө үрнэ. Харин эрчүүд дэлгүүрт орлоо гэхэд элдэв технологийн хачин зүйлд ихээхэн мөнгө зарахдаа гол төлөв зээлээр авчихыг боддог аж. Асуугдсан эрчүүдийн 25 хувь нь зээлтэй бөгөөд өрөө хожимдож төлдөг гэв. Зээлийн картаар эрчүүдийн тавьсан өр “эмэгтэйчүүдийнхээс” хоёр дахин их ажээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж