Рашаант сумынхан манлайлагчдаа шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Рашаант сумынхан манлайлагчдаа шалгарууллаа

Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газраас  “Манлайлал”  гэсэн арга хэмжээ зохион байгуулсан байна.

Төрийн албан хаагчдын дунд долоо хоног үргэлжилсэн энэ ажлаар үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчиллаа. Уг сурталчилгааны дүнд төрийн албан хаагчид ямар чиг үүрэг хүлээж түүнийгээ хэрэгжүүлэхээр хэрхэн ажилладгийг иргэд мэдэж авах боломж олгожээ. Хамгийн гол нь хэн илүү сайн ажиллаж байгаагаа олон нийтээр үнэлүүлж дүгнүүллээ гэсэн үг. Тодруулж хэлбэл, төрийн албан хаагчид манлайллаа хэрхэн хангаж хэн нь тэргүүлж яваагаа ил тодоор харуулжээ. Түүнчлэн урлаг спортын арга хэмжээгээр иргэдэд үйлчилсэн нь зөвхөн эрхэлсэн ажлаараа төдийгүй мөн л  уралдаан тэмцээний төрлүүдээр манлайллаа үнэлүүллээ. Энэ үеэр болсон уралдаанд С.Эрдэнэсүрэн ахлагчтай багийнхан түрүүлж, удаах байрыг Н.Азжаргал ахлагчтай баг эзэлсэн байна. Мөн сумын соёлын төвийн хамт олноос төрийн албан хаагчдын дунд “Даам гарах уу?” цэнгээнт нэвтрүүлэг бэлтгэж орон нутгийн “Сансар” телевизээр дамжуулан иргэдэд сонирхуулав.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж