Хүн бол нийгмийн амьтан

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Хүн бол нийгмийн амьтан

Аристотель (Грек хэл: Ἀριστοτέλης; МЭӨ 384 – 322) бол эртний Грекийн гүн ухаантан Платоны шавь юм. Гэхдээ Аристотель Платоны сургуулиас тусгаарлаж Афинд өөрийн бие даасан сургууль лицей байгуулж "Физик", "Метафизик", "Оюун санааны тухай", "Аналитик", "Категори", "Улс төр" зэрэг алдарт зохиолуудаа бичсэн бөгөөд нийт 150 орчим бүтээл туурвижээ. Аристотелийн зохиолууд нь нэвтэрхий толь бичгийн шинжтэй бөгөөд маш өргөн хүрээтэй асуудлыг гүнзгий авч хамарсан байдаг юм. Аристотелийн нэг түүхэн үнэт гавьяа бол шинжлэх ухаанд ангилалт хийж, философийн шинжлэх ухаан биеэ даасан тусгай шинжлэх ухаан болохыг нотолж, түүний роль, ач холбогдлыг нэн товойлгон тавьсанд оршино.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж