Иргэдэд хүнсний талон тараажээ

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Иргэдэд хүнсний талон тараажээ

Булган аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс азийн хөгжил банк, Монгол улсын Засгийн газраас “Хүнс тэжээл хөтөлбөр” хэрэгжүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж байна

 Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газрын тогтоолоор баталсан “Нийгмийн эмзэг бүлэгт хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр”-ийн дагуу 2009 оноос эхлэн зохион байгуулж байна. Аймгийн хэмжээнд хоол хүнсний дутагдалтай, байнгын асаргаа шаардлагатай иргэд, хүүхэд, ахмад настангууд, мөн харж хандах хүнгүй ганц бие өндөр настангуудын судалгааг гаргасны үндсэн дээр  сонгож авсан иргэдэд үйлчилдэг хэмээн аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Батсайхан ярилаа

Тэрхүү судалгааны үндсэн дээр нийт сум, тосгоноос нийт 365 иргэнийг энэ хөтөлбөрт  хамруулжээ.Тэдэнд сар тутам 14 мянган төгрөгийн мах, гурил, ургамлын тос гээд айл өрх хүн амын өдөр тутмын хэрэгцээ болсон хүнсний барааг талоноор олгож иржээ. Энэ нь нийт дүнгээр 45,1 сая орчим төгрөгийн хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлсэн гэсэн үг юм.. Хөтөлбөрт хамруулсан айл өрхийнхөнтэй тус хэлтсийн  мэргэжилтнүүд уулзаж хөтөлбөрийг хэрэгжүүлэлтэд иргэд ямар сэтгэгпэлтэй байгаатай танилцан, цаашид ямар хэлбэрээр зохион байгуулах судалгаа авлаа. Ийнхүү уулзаж ярилцах явцад хөтөлбөрт хамруулсан иргэд амьдралд дэм өгч хүртэмжтэй болсон хэмээн талархаж  үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг хүсч байгаа илэрхийлсэн байна.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж