Олон Улсын Мэтгэлцээний Боловсролын Холбооны тухай

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Олон Улсын Мэтгэлцээний Боловсролын Холбооны тухай

1995 оны зун олон улсын мэтгэлцээний анхны зуны цугларалтыг зохиож 14 орон баг сурагчид, багш нараа илгээсэн бол 2004 онд Эстони Улсад болсон 10 дахь удаагийн цугларалтанд 40 гаруй орны төлөөлөгчид оролцсон бол 2006 оны зун Румыни Улсын Предийл хотноо зохиогдсон Хүүхэд залуучуудын олон улсын форумд 40 шахам орны 350 гаруй багш, сурагч, оюутнууд оролцжээ.
Хөтөлбөрт оролцогч орнуудын хөтөлбөрүүд нэгдэж 1998 онд Олон Улсын Мэтгэлцээн Боловсролын Холбоог (IDEA) үндэслэсэн ба тус холбоо жил бүр мэтгэлцээний эрдэм шинжилгээний бага хурлыг санхүүжүүлэн зохион байгуулж байна.
Мэтгэлцээн, илтгэлийн боловсрол хөтөлбөрт одоо 30 гаруй орны 12000 гаруй багш, 60000 гаруй сурагчид хамрагдаж байна. Мэтгэлцээн нь ардчилсан нийгмийн чухал хэсэг болсноор оюутан сурагчдад өөрийн санал бодлоо илэрхийлэх боломж олгож байгаа юм. ОУМБХ нь Мэтгэлцээн хөтөлбөрийн хүрээг тэлж олон мянган ОУМБХ нь үзэл бодлын чөлөөт нээлттэй солилцоо, бие хүний үзэл бодол, олон урьгалч үзлийг дээдэлсэн гишүүнчлэл бүхий байгууллага юм. ОУМБХ нь Нидерландад бүртгэл бүхий ба залуу үеийнхний амьдралын чухал асуудлуудаар судалгаа хийх нээлттэй хэлэлцүүлэг явуулахыг дэмждэг хувь хүн бусад байгууллагууд болон үндэсний мэтгэлцээний холбоонуудын үйл ажиллагааг дэмжин чиглүүлэх зорилготой.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж