
"Lost Boy" сайтад хэдэн зуун хөвгүүдийг сексийн золиос болж байгаа мэтээр авсан порно зургуудыг сайтын гишүүд үзэх боломжтой байжээ. Таван хүнийг одоогийн байдлаар бурууг нь хүлээлгээд байгаа ба дахин хоёр нь удахгүй хэргээ хүлээх төлөвтэй байна.
Хэрэгтнүүдийн нэг 44 настай Дэвид Майкл нь хүүхдүүдийн порно зургийг бусдад дамжуулж байснаа хүлээж, 15 жилийн хорих ял сонссон бол 25 настай Харот Хагоп Сарафиан нь Италийн иргэнтэй нийлж хүүхдийн секс жуулчлалын бизнес эрхэлж байсан нь мөрдлөгийн явцад тогтоогджээ. Цаашид уг хэрэгтэй холбогдолтой сүлжээг мөрдөх ажил үргэлжлэх болно гэж холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ.
Б. Энхцэцэг