“Тусгай салаа”-ны Сүлдийн аав дэндүү нутгархаг

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

“Тусгай салаа”-ны Сүлдийн аав дэндүү нутгархаг

Нэг хэсэгтээ л Монголын үзэгчдийг байлдан дагуулж, телевизийн дэлгэцнээ уясан “Тусгай салаа” киноны жүжигчид энэ жилийн шинэ
жилийн баяраар хамгийн үнэтэй бас олдоц муутай жүжигчдээр тодроод
байна. Учир нь энд тэндэхийн шинэ жилийн арга хэмжээ дээр тус киноны
“Улаан туг” Дэндэвийг дуулуулах гэсэн урилга тасрахгүй байгаа гэнэ.
Гэхдээ Дэндэвээс илүүтэйгээр од болоод байгаа бас нэг жүжигчин бол
Сүлдийн аав Даваагийн дүрд тоглосон Э.Баярзул аж. Хэдийгээр жүжигчний
мэргэжилтэй ч өдгөө БСШУЯ-ы Соёл, урлагийн бодлогын газарт
мэргэжилтнээр ажилладаг Э.Баярзул Увс аймгийн Өмнөговь сумын харьяат
нэгэн. Харин сүүлийн үед зохиогдох Увс аймгийн сумдын шинэ жилийн арга
хэмжээний урилга Баярзулаас салахгүй байгаа гэнэ. Учир нь аймаг сумдын
урлагийн хувцас хэрэгсэл, хөгжим гээд хамаг асуудлыг нь шийдэж өгдөг
чухал хүн болохоор тэр. Хэдийгээр төрсөн нутгаасаа гараад удсан ч
тэрээр тунчиг нутаг элэгтэй нэгэн болохоор аймгийнхаа сумдын шинэ
жилийн урилгийг уриалгахан хүлээн авч очих болжээ.

Н.Энх

sharmedee.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж