“Интер” дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

“Интер” дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө

Арабын нэгдсэн Эмиратын Абу Даби хотноо Италийн аварга “Интер Милан” клуб Ази тивийн аварга “Сённам Илуа”-г 3:0 харьцаатай ялснаар FIFA-гийн Клубын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд шалгарлаа. Өнгөрсөн улиралд одтой байж, Аваргуудын лиг, Италийн Сери А болоод Италийн цомын тэмцээнд аваргалсан ч энэ улирлыг тааруухан эхлүүлээд буй “Нераззури” бямба гаригт дэлхийн аварга клубын төлөө Африк тивийн аварга “Мазембе”-тай өрсөлдөх юм. “Мазембе”-гийн хувьд 2006 оны дэлхийн аварга, Бразилийн “Интернациональ”-ийг 2:0-ээр хожиж, финалдсан билээ.

Тоглолт эхлээд удаагүй байхад плеймейкер Уэсли Снейдер гэмтэж, доголсоор талбайг орхисон боловч “Интер” тоглолтын туршид санаачилгыг гартаа авч, ердөө гурав дахь минутад Станкович гоолын салхийг хагалжээ. Улмаар 32 дахь минутад Аргентиний Хавьер Занетти, Диего Милито нар гайхалтай хослол үзүүлж, Занетти гоолдсон байна. Харин энэ гоолоос хойш 17 минутын дараа Милито өөрөө гоолын эзэн болжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж