Ирина Хакамада, ”Их улс төр дахь sex” номноос -2.

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Ирина Хакамада, ”Их улс төр дахь sex” номноос -2.

Товч намтар нь:

Ирина
Муцуовна Хакамада 1955 оны 4-р сарын 13 – нд Москва хотод төрсөн.
Түүний эцэг Муцуо Хакамада японы коммунист байсан бөгөөд 1939 онд ЗХУ-д
улс төрийн шалтгаанаар цагаачлан ирж  оросын иргэн болон суурьшсан, 1991
онд насан эцэслэсэн. Эх нь Синельникова  Нина Иосифовна, багш
мэргэжилтэй. Нөхөр нь Сиротинский Владимир Евгеньевич, санхүү эдийн
засгийн зөвлөх, менежер.  Хүү Данила нь  Москвагийн Их Сургуулийг
төгссөн. Охин Мария нь одоо 10 настай.  Ирина Хакамада эдийн засагч
мэргэжлээр Патрис Лулумбын нэрэмжит Улс ард түмний найрамдлын их
сургуулийг төгссөн. Эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн. 1983 онд
Москвагийн Их Сургуульд улс төрийн эдийн засагч мэргэжлээр доцент цолыг
хамгаалсан. Англи, франц хэлтэй. 1993 оноос эхлэн ОХУ-н Төрийн Думын
гишүүнээр 3 удаа сонгогдон хариуцлагатай албан тушаалуудад томилогдож
байсан. 1995 онд “Time” сэтгүүл түүнийг 21-р зууны улс төрчөөр тодруулж,
1996 онд дэлхийн хамгийн их нэр төртэй 100 эмэгтэйн тоонд оруулж
байсан. 2004 онд ОХУ-н ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж 4 сая гаруй
санал авсан.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж