Хан цогцолбор сургууль

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Хан цогцолбор сургууль

Хан-Уул цогцолбор сургууль нь Дорнод аймгийн Хэрлэн сумын II багийн нутаг дэвсгэрт оршдог сургууль юм.

Тус сургууль нь Монгол улсын боловсролын шинэчлэлд сургуулиудын хэв шинж бүтцийн өөрчлөлтийг цогцоор нь шийдвэрлэх анхны алхам болсон цогцолбор сургуулийн үүсэл хөгжлийн анхдагчийн нэг болсон бөгөөд 1998 оны 5 -р сард Аймгийн засаг даргын 84 тоот захирамжаар БСХХ-ийн дэмжлэгээр үүсэн байгуулагдсан түүхтэй.

Эдүгээ хичээлийн 3 байранд бага, дунд, ахлах, албан бус боловсролд 1460 суралцагч, 87 багш, 60 гаруй захиргаа аж ахуйн ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус сургуульд аймгийн хэмжээний бүрэн дунд боловсролын сургуульгүй Баянтүмэн, Булган, Сэргэлэн , Матад, Гурванзагал сумдын ахлах ангийн суралцагчид дотуур байранд сурч амьдардаг.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж