Чуулган эхлээгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Чуулган эхлээгүй байна

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн
хуралдаан 10.00 цагт эхлэх ёстой ч, ирц бүрдэхгүй байна. Чуулганыг
удирдах УИХ-ын дэд дарга Н.Энхболд гишүүдийг танхимд орж ирэхийг урилаа.
Ингэхдээ нэрсээр нь нэгбүрчлэн дуудлаа. УИХ-ын гишүүн С.Баяр,
Л.Гантөмөр, М.Энхболд, Д.Арвин, Ц.Баярсайхан, Х.Тэмүүжин, Ц.Шинэбаяр
нарыг яаралтай чуулганы танхимд орж ирэхгүй бол ирц бүрдэхгүй байна шүү
гэлээ. УИХ-ын Тамгын гараас гаргасан мэдээгээр өнөөдрийн хувьд гадаад,
дотоодод томилолт аван 25 гишүүн явсан бол өвчтэй таван гишүүн байгаа
аж.

Энэ удаагийн хуралдаанаар хамгийн түрүүнд Төрийн өмчийг орон нутгийн
өмчид шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх
юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж