Саятан болохыг хүсвэл

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Саятан болохыг хүсвэл

   
Тас хар харанхуй танхим, хүмүүс бүгд л хэсэгхэн хугацааны дараа юу
болох бол хэмээн дотроо түгшин хүлээнэ. Гэнэт тайзан дээрээс сүлд модны
чимэглэлийн гэрэл өнгө өнгөөр гялалзаж, хиймэл цас дээрээс нь будран
орно. Хүн бүрийн хүсэн хүлээсэн мөч ирсэн тул алга нижигнүүлэн ташина. 
Тайз тэг дундуураа ярагдан  дугуй нүх гарч улмаар гантигаар чимэглэсэн
алтадмал суудал дээр дэгжин хувцасласан ноён Аагий хөлөө давхарлан
ихэмсгээр гарч ирэх нь тэр.  Танхимд шинэ жилийн дуунууд цангинаж,
таазнаас нь элдэв янзын саа үзэгчдийн толгой дээр хаялна. Үзэгчид
нижигнэтэл алга ташиж, зарим нэг охид сэтгэлээ барьж ядан Аагийгийн
нэрийг нь дуудан орилох нь эгээтэй л алдартай хамтлаг дуучдын тоглолт
болж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Энэ л цаг мөчийг энд цугласан үзэгчид
бүтэн жил хүлээсэн шүү дээ.
  Хөтлөгч Аагий микропоноо аван:
 
Эрхэм хүндэт МСИ-нхэн энэ гайхалтай үдшийн амрыг айлтгая. Бид бүхний
бүтэн жил хүлээсэн Саятан болохыг хүсвэл нэвтрүүлэгийн шинэ жилийн
тусгай дугаар  эхлэхэд бэлэн боллоо. (хөтлөгч хэзээний архагшсан нь
үзэгчдэд алга таших хугацаа олгож хэсэг дуугүй байгаагаар нь мэдэгдэж
байлаа) Хэсэг хүлээгээд
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж