Шоу бизнес шилдгүүдээ нэрлэж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Шоу бизнес шилдгүүдээ нэрлэж байна

Дэлхийн киноны томоохон байгууллагын нэг болох Нью-Йоркийн кино шүүмжлэгч нар (New York Film Critics Circle Awards)  оны шилдэг кино ба жүжигчид, найруулагч, зураглаач нараа тодруулан өөрийн шагналыг гардуулсан байна. Тэдний энэ үнэлгээгээр “Оскар” шагнал авах хүмүүс тодордог гэж ярьдаг. Мөн энэ үеэр Америкийн киноны институт ч шилдгийн жагсаалтаа гаргажээ.

“Нийгмийн сүлжээ” киноны кадр

Нью-Йоркийн кино шүүмлэгчид “Нийгмийн сүлжээ” киног жилийн шилдгээр нэрлэв

Найруулагч Лиза Холоденкогийн “Хүүхдүүд зүгээр” (The Kids Are All Right) кино гурван номинацийн шагналтан болов. Энэ кинонд тоглосон Аннетт Бенинг “шилдэг эмэгтэй жүжигчин”, Марк Руффало “хоёрдугаар дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” шагналуудыг тус тус авлаа.  Өөр нэг шагналаар уг киноны зохиолч Стюарт Блумберг ба хатагтай Холоденко нар өгсөн байв.
Британийн VI Георг хааны түүхийг өгүүлсэн “Хаан ярьж байна!” (The King’s Speech) киноны гол дүрийг бүтээгч Колин Ферт “оны шилдэг эрэгтэй жүжигчин”, Дэвид О. Расселлын “Дайчин” (The Fighter) кинонд тоглосон Мелисса Лео “хоёрдугаар дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин” шагналуудыг авчээ. Даррен Аронофски “шилдэг зураглаач” шагналыг “Хар хун” киногоор авчээ.
Нью-Йоркийн кино шүүмжлэгч нарын шагналыг 1936 оноос эхлэн олгож байгаа ба “Ос­кар” шагналтнуудын гол нэр дэвшигчдийг гарга­даг шагнал гэж түүнийг бас нэрлэдэг ажээ.

АНУ-ын Киноны институт 2010 оны шилдэг кино ба олон ангит киног нэрлэв

Америкийн Киноны институт шилдэг уран сайхны кинонууд ба олон ангит киноны жил тутмын жагсаалтаа гаргажээ.
Шилдэг мэргэжилтнүүдийн үнэлсэн жилийн шилдэг уран сайхны кинонууд
“Өвлийн яс” (Winter’s Bone)
Жагсаалтын зэрэгцээ, гол дүрийг нь Колин Ферт бүтээсэн “Хаан ярьж байна!” (King’s Speech) (Британийн кино учраас уг кино энэ жагсаалтад багтсангүй) кино ба Дэвис Гуггенхеймын “Суперменийг хүлээсэн хүлээлт” гэдэг баримтат киног институт тусгайлан тэмдэглэсэн байна.
Олон ангит шилдэг кинонууд:
1  “ Том үсэг ‘Р’” (The Big Р)
2  “Нууц эзэнт улс” (Boardwalk Empire)
3.  “Бүхий л хүндрэл” (Breaking Bad)
4.  “Лузерууд” (Glee)
5.  “Галзуу хүн” (Mad Men)
6.  “Америк гэр бүл” (Modern Family)
7.  “Номхон далай” (The Pacific)
8. “Тэмпл Грандин” (Temple Grandin)
9.  “30 сэгсрэлт” (30 Rock)
10.  “үхдлүүд” (The Walking Dead)

Billboard 2010 оны шилдэг аялан тоглогчдыг нэрлэв

Америкийн Bon Jovi рок хамтлаг өнгөрч буй жилийн хамгийн амжилттай аялан тоглогчид болжээ. Америкийн Billboard сэтгүүлийн үнэлгээгээр Жон Бон Джовийн хамтлаг концертын үйл ажиллагаанаас 146 сая 507 мянга 388 ам.долларын орлого олжээ. “The Circle” цомгоо сурталчлан дэмжих аяныхаа хүрээнд Bon Jovi нийтдээ 69 шоу тоглосныг 1591154 хүн үзжээ.

Billboard сэтгүүлийн чансааны хоёрдугаарт “No Line On The Horizon” цомогтоо зориулсан аялан тоглолтоор 131 сая 502 мянга 369 долларын орлоготой байсан  U2 хамтлагийн ирландчууд бичигджээ. Энэ жилийн турш тэд 22 концерт тоглож, 1312784 үзэгчдийг цуглуулжээ.
Лидерүүдийн гурав дахь нь AC/DC хамтлагийн австраличууд байсан ба тэд “Black Ice”  цомгоо дэмжин 28 концерт тоглон 1155998 хүнд үзүүлэн 122 сая 633 мянга 27 долларын ашигтай байжээ.
2010 онд хамгийн амжилттай аялан
тоглолт хийсэн жүжигчид:
Bon Jovi – 146,507,388 доллар (америк доллараар)
U2 – 131,502,369 доллар
AC/DC – 122,633,027 доллар
Black Eyed Peas – 81,579,114 доллар
Жеймс Тейлор ба Кэрол Кинг – 62,326,410 доллар
Eagles – 62,166,344 доллар
Metallica – 61,947,556 доллар
Dave Matthews Band – 61,247,906 доллар
Майкл Бубле – 52,887,642 доллар
Trans-Siberian Orchestra – 47,395,108 доллар
Тим Макгроу – 44,782,598 доллар
Tom Petty & The Heartbreakers – 44,696,605 доллар
Тэйлор Свифт – 40,312,810 доллар
Андрэ Рье – 39,992,285 доллар
Брэд Песли – 38,638,839 доллар
Жорж Стрейт и Реба Макинтаир – 36,666,304 доллар
Жастин Бибер – 35,600,276 доллар
Nickelback – 35,035,196 доллар
Phish – 33,240,962 доллар
Майли Сайрус – 33,126,226 доллар
Rascal Flatts – 31,465,481 доллар
Кэрри Андервуд – 29,743,522 доллар
Tiesto – 28,626,366 доллар

    
Эминемийн “Recovery” цомгийн хавтас

Интернэтээр хамгийн их зарагдсан цомгууд

Amazon ба iTunes гэх дижитал форматын хөгжимийн наймааны интернэтийн томоохон дэлгүүрүүд 2010 оны хамгийн гүйлгээ сайтай цомог, синглүүдийн жагсаалтыг гаргажээ.

iTunes өөрийн хувилбараар Эминемийн “Recovery” цомгийг хамгийн ихээр зарагдсан гэв. Тэр цомог нь Amazon-д зөвхөн тавд бичигдсэн байв. Тэйлор Свифтийн “Speak Now” цомог Amazon-д хамгийн гүйлгээтэй байжээ. Сонирхолтой нь тэр дуучин эмэгтэй iTunes-ийн жагсаалтын тавд байлаа.

iTunes ба Amazon хоёрын зөрөө бусад талаар ч их зөрөөтэй байна. Леди Гага iTunes-т  гуравт “The Fame” цомгоороо орсон бол харин Amazon-ы ТОП-20-д нэр нь алга байлаа. Хоёр жагсаалтад Mumford & Sons хамтлагийн “Sigh No More”, Шадагийн “Soldier of Love”, Lady Antebellum-ын “Need You Now” ба “Лузерууд” олон ангит киноны “Glee: The Music, Volume 3” нэртэй цомгууд байгаа гэхдээ байрнууд нь өөр өөр.

iTunes дэлгүүрээр Train хамтлагийн “Hey Soul Sister” сингл хамгийн ихээр зарагдсан  бол Amazon дэлгүүрт Кэти Перрийн “California Gurls” цомог хамгийн олон хувиар зарагдсан байна.

Billboard сэтгүүл жилийн чартын дижитал цомгийн жагсаалтаа (Top Digital Albums) гаргасан ба тэнд хамгийн ихээр зарагдсан 25 цомог нэрлэгдснээс Эминемийн “Recovery” тэргүүлж, хоёрт Леди Гагагийн “The Fame”, гуравт Тэлор Свифтийн “Speak Now” тус тус бичигдсэн байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж