
Бахрейны нийслэл Манем хот дахь исламын сүм
Британийн ивээлд байсан Бахрейн 1971 тусгаар улс болоод өнөөг хүртэл Арабын нэгдсэн эмиратын холбоонд оролгүй тусгаар хэвээр явж ирэв. Тусгаар улсын анхны эмир хаан ширээнд суусан 1961 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийг, тус улсад Үндэсний өдөр болгон тэмдэглэдэг.
Бангладешийн ялалтын баяр
Бангладеш 1947 оноос хойш Пакистаны хэсэг байв. Энэтхэгээр гол хэсгээсээ тусгаарлагдсан Пакистаны зүүн хэсэг “төвтэйгээ” адил биш байсан юм. Бенгалид байсан Пакистаны арми булаан эзлэгчид шиг л тэнд хүлээн авагдаж байлаа. 1971 оны хавар Бангладешийн түр Засгийн газар Энэтхэгт байгуулагдан партизаны дайн Бенгалид эхэлжээ.Энэтхэгийн байнгын армийн тусламжтайгаар партизанууд пакистан анги нэгтгэлүүдийг буулган авсан байв. 1971-72 онуудад ЗХУ, Их Британи зэрэг орнууд бенгалиудын нутаг Бангладешийг хүлээн зөвшөөрсөн юм. Энэ өдрийг тэд ялалтын баяр хэмээн тэмдэглэж иржээ.
Өдрийн ишлэл
“Бурхан минь! Хэрэв чи биднийг хамгаалж, дайсныг бидний гарт өгвөл бид чиний нэрийн ордонг босгон манай хойч үеийн сүүлч нь хүртэл өвдөг сөгдөн ялалтаа магтан дуулах болно. Учир нь энэ өдөр чиний ардар хүнд дуулагдах юм… “
(Цуст голын (Нкоме) дэргэд 1838 оны энэ өдөр зулус омгийнхонтой хийсэн шийдвэрлэх тулааны өмнө буруудын өгсөн тангарагаас)
Энэ тулааны өдрийг ӨАБНУ бүх нийтийн баяр гэдэг. Цуст голын тулалдааны дурсгалын цогцолбор. Нкоме голын эрэг дэх буруудын тэргэн хамгаалалт. Энэ хэсгээр тулааны шийдвэрлэх цагт бурын морин цэрэг сөрөг довтолгооныг хийжээ. Сайн итгэлийн хошуунаас британичуудад шахагдсан бурууд зүүн хойд хэсэгт нүүн шилжиж зулус омгийнхноос газар нутаг худалдан авахаар болжээ. Гэрээ байгуулагдсаны дараа бурын төлөөлөгчдийг хорлонтойгоор хөнөөсөн байв. Гэвч бурууд тийш нь нүүдлээ эхэлсэн байлаа. Нкоме гол дээр 470 зэвсэгт бурууд зулусын 14 мянган хүнтэй дайчидтай тулгарав. Тэргээ D үсгийн хэлбэрээр байрлуулаад бурууд зулусын дайчдыг буудан угтжээ. Сум нь барагдаад ирэх цагаар бурууд морин цэргийн довтолгоон хийж эсрэг талаа саринуулан зулусын хааны Цагаан ба Хар бамбайн гэх элитийн ангиудыг бут ниргэсэн байв. Буруудаас алагдсан хүн байхгүй ба тэдний командлагч Андрис Преториус нарын гуравхан хүн шархадсан байжээ.
Өгсөн тангарагийнхаа дагуу тэд зулусын нутагт Натал гэсэн бурын бүгд найрамдах улсыг байгуулан Питермарицбург хотод 1841 онд Тангарагийнхаа дацанг (Die Geloftekerk африкаанс хэлээр) босгожээ. Буруудын орнуудад энэ өдрийг үндэсний баяр болгон 1865 оноос тэмдэглэж ирсэн юм. Их Британи Өмнөд Африкийг байлдан дагуулсны дараа уг баярыг улсын баяр болгосон бөгөөд 1910 оноос хойш тогтмол баярлаж иржээ. 1952-1994 онуудад түүнийг тангарагийн өдөр гэж байв.
Үйл явдал
Кристиан Диор Парист 85 ажилтантай загварын ордон нээв
1946 он: 42 настай Кристиан Диор 85 ажилтантай, зургаан сая франкийн үндсэн хөрөнгөтэй загварын ордонг Парист нээжээ. 1947 онд түүний хамгийн анхны хамгийн алдартай цуглуулгын үзүүлбэр болсон байв. Тэрээр анхны үзүүлбэрээрээ дайны дараах ядуухан загвараас огт өөр “дэгжин хатагтай нарын” дүрийг гаргасан байв. Удалгүй бүх баячууд энэ загварын ордноос хувцаслах болсон билээ. Мөн тэр жилдээ Диор үнэртний «Christian Dior Parfum» брэндыг гаргасан байлаа. 1948 онд компани өөрийн дэлгүүрийг Нью-Йоркт нээж Америкийн зах зээлд орсон байв. 1952 онд «Christian Dior Models Limited» салбар Лондонд ажиллаж эхлэв. Жилийн дараа компанийн үйл ажиллагаа нь Мексик, Куба, Италид явагдаж байлаа.