”Time” Ассанжийг жилийн хүнээрээ нэрлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

”Time” Ассанжийг жилийн хүнээрээ нэрлэв

Америкийн Time сэтгүүлийн уншигчид WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг жилийн хүнээр нэрлэв. Тэрээр онлайн-санал хураалтаар тэргүүлжээ.

Time сэтгүүл өнгөрч буй оны хамгийн нөлөөтэй хүний шалгаруулах санал дэвшүүлсэн ба Ассанж 382 020 хүний санал авсан байв. Хоёрдугаарт, Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган (143 383 санал), гуравт дуучин эмэгтэй Леди Гага шилэгдсэн байлаа. Энэ долоо хоногт уг сэтгүүл өөрийн хувилбараар жилийн хүнээ тодруулах юм. Уламжллын дагуу түүнийг ерөнхий редактор нь тодруулдаг.
Жулиан Ассанжийг энэ сарын 7-нд Лондон хотноо Шведийн прокурорын зөвшөөрлийн дагуу барьсан юм. Тэрээр одоо шоронд байгаа бөгөөд Шведэд түүнийг хоёр ч удаа хүчин хийсэн гэж сэжиглэж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж