142 иргэн, аж ахуйн нэгжээс 723 га-д тариалалт хийх хүсэлт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

142 иргэн, аж ахуйн нэгжээс 723 га-д тариалалт хийх хүсэлт гаргажээ

Өчигдөр хуралдсан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар өнөө жилийн хаврын тариалалтын бэлтгэл болон газар тариалан эрхлэх чиглэлээр иргэдэд газар олгох талаар хэлэлцсэн байна. Өнгөрсөн онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран нийслэлийн газар тариалан эрхлэгчдэд 216 ширхэг хүлэмжийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр өгчээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүлэмжийн зориулалтаар газар олгосон байна. Тэгвэл энэ онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  сайдтай байгуулсан санамж бичгийн хүрээнд 50 ширхэг хүлэмжийг иргэдэд олгохоор төлөвлөөд байгаа ажээ. Ингэснээр нийслэлд байнгын ажиллагаатай хүлэмжийн байгууламж нэмэгдэж, иргэдийг эх орны хөрсөнд ургасан нарийн ногоогоор хангах боломж бүрдэх юм. Энэ жилийн хаврын тариалалтаар нийслэлийн хэмжээнд 1113 га талбайд төмс, хүнсний ногоо тариалах боломжтой бөгөөд нийслэлийн Хөдөө аж ахуйн газарт 142 иргэн, аж ахуйн нэгж 723 га-д тариалалт хийх хүсэлтээ ирүүлжээ.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж