Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Архичдыг бүртгэв

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Цагдаагийн газраас “Бүртгэл” нэгдсэн арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж, 87 архаг архичдын зураг, гарын дардсыг авч бүртгэжээ. Бүртгэлд авагдсан хүмүүсийг сайн дурын болон архины албадан эмчилгээнд хамруулан ажиллаж байна. 10 иргэнийг албадан эмчилгээнд явуулахаар хөрөнгийн асуудлыг шийдвэрлээд байгаа ба АМЭА, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвтэй хамтран архинд донтох өвчнөөр өвчилсөн буюу архины хамааралтай болсон нийт 250 гаруй иргэнд сургалт, зөвлөгөө өгчээ. 2010 онд холбогдох бүх байгууллагууд хамтран архины таван үйлдвэр, архи, согтууруулах ундаа худалдаалах болон түүгээр үйлчлэх 306 цэгт нэгдсэн шалгалт хийж 12 байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж, 125.0 мянган төгрөгийн торгууль ноогдуулан 657.9 төгрөгийн чанаргүй бүтээгдэхүүнийг газар дээр нь устгасан юм. Гэсэн ч архидалт түүнээс гарах хор уршиг арилахгүй байгаа учраас “Архидалтгүй орчин-Бидний гэрэлт ирээдүй” сэдэвт аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлээд байна.

б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж