Nicolas Cage шөнийн клубын гадна танхайрчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Nicolas Cage шөнийн клубын гадна танхайрчээ

Холливудын тэргүүн зэрэглэлийн од, жүжигчин Nicolas Cage Румыны Бухарест хотын нэгэн шөнийн клубын гадна танхайрч, тун бүдүүлэг авирлажээ. Хажуугаар нь зөрж өнгөрсөн хүмүүс рүү орилж хашхиран, харааж байсан түүний бичлэг Румыны телевизээр цацагдсан байна. Тэрбээр “Наад машиндаа суугаад, явж үз. Би энэ нэр хүндээс чинь болж үхэх нь. Яг одоо ч гэсэн үхмээр байна. Надад битгий хүр, муу өлөгчин минь” хэмээн орилжээ. Түүнчлэн өнөөх f***ing гэдэг үгийг нэг бус удаа хэрэглэсэн аж.

Nicolas-ын бие хамгаалагч тун удалгүй хүрч ирээд, түүнийг дагуулж шөнийн клубээс холдсон байна. Гэсэн хэдий ч 46 настай алдарт жүжигчин маань “Надаас холд. Битгий хүр” гэхчлэн орилсоор байсан гэнэ.

Телевизийн дэлгэцээр цацагдсан энэ мэдээлэлтэй холбоотой Nicolas Cage-ын зүгээс болон түүний төлөөлөгчид ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. Ямартай ч олон гайхалтай дүр бүтээж, кино урлагийн дэлгэцэнд мөнхөрсөн Nicolas Cage тийм ч аятайхан авиртай нэгэн биш бололтой.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж