Бэкхэмийн “хошного” үс засалт

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Бэкхэмийн “хошного” үс засалт

Ponytail буюу хойноо боосон гэзэг, bedhead гэгддэг орноосоо дөнгөж өндийсөн гэмээр замбараагүй үс, хойш нь гөлчийтөл самнасан үс засалт. Энэ бүгд Бэкхэмийн имиж болсон үсний засалтууд. Харин энэ удаад нэг л биш ээ. Ягаан өнгөтэй алиалагчийн малгай, шүлэгчийн гэмээр унжсан малгайгаар гоёж, олны анхаарлыг нэг бус удаа татаж байсан Бэкхэм стиль, имиж, хувцаслалтаараа хөлбөмбөгийн fashion icon гэгддэг. Гэтэл даваа гаригийн үдэш Олд Траффорд цэнгэлдэхэд болсон “МанЮ”, “Арсенал” багуудын тоглолтыг сонирхохоор очихдоо тэрбээр өөрийгөө шар мэдээний гол баатар болно гэж бодоогүй бололтой. Бүх юм уламжлал ёсоор, ном журмын дагуу байв. Эртний анд Гари Невилтэй зэрэгцэн суусан тэрбээр Pierre Balmain-ы 2600 фунтын үнэтэй ганган пальто өмсч, ороолт зүүсэн нь муугүй харагдаж байлаа. Харин түүний үсний засалт олны анхаарлыг татсан нь 90-ээд оны үед “мода”-нд орж байсан өнөөх “хошного” үс байв. Харин түүний “хошного” үс засалтад “мэргэжилтнүүд” доорх хэдэн дүгнэлтийг хийжээ. Нэгт, магадгүй нэгэн цагт гангарч байсан шигээ үсээ ургуулж, сүлжихийг хүсч байгаа, хоёрт, ямар нэг оддын шоу эсвэл кинонд тоглох гэж байгаа, харин эцэст нь хатагтай Бэкхэм нөхрөө анхаарах завгүй яваа хэмээн дүгнэжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж