Л.В.Бетховений IX симфони эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Л.В.Бетховений IX симфони эгшиглэнэ

Суут хөгжмийн зохиолч Л.В.Бетховений мэндэлсний 240 жилийн ойг тохиолдуулан Улсын филармонийнхон их зохиолчийн IX симфонийг өнөөдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт тоглох гэж байна. Суут хөгжмийн зохиолч дүлий болсон хойноо зохиосон гэх уг бүтээлийг Монголд 30 жилийн өмнө анх ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжав удирдан тоглуулж байсан юм. Харин өнөөдөр түүний хүү Н.Бүтэнбаяр симфони найрал хөгжмийг удирдан суут хөгжмийн зохиолчийн IX симфонийг театрт эгшиглүүлэх аж.

Тоглолт өнөөдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт 19.00 цагт эхлэх юм.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж