Үнэ чөлөөллөө гээд хэрэглэгчдэд дарамт учрахгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Үнэ чөлөөллөө гээд хэрэглэгчдэд дарамт учрахгүй

Эрчим хүчний үнийг чөлөөлөхөөр Засгийн газар хэлэлцэж буй. Цахилгаан эрчим хүчний үнийг чөлөөлөхтэй холбогдон нүүрсний үнийг давхар чөлөөлнө. Энэ талаар “Монгол нүүрс” ассоциацийн захирал Т.Нарангаас тодрууллаа.

-Эрчим хүчний үнийг чө­лөөлөх­тэй холбогдон нүүрс­ний үнийг чөлөөлөх тухай яриа байна Нүүрсний уур­хайн эздийн хүсэл биелэгдэх нь ээ?

-Нүүрсний уурхайнуудын эз­дийн хүсэл биелэгдэх нь гэхээсээ илүү нүүрсний зах зээлийн хөг­жил зөв гольдролоор хөгжинө. Уурхайнуудын байдал өнөөдөр хүнд байгаа. Алдагдал ихтэй, өр зээлнээсээ салж чадахгүй байгаа нь үнэн. Энэ асуудлыг цэгцэлж эрчим хүч, нүүрсний үнийг чөлөөлөх нь зөв гэж бодож байна. Гэхдээ маргааш шууд чөлөөлчих юм биш шүү дээ. Хэрэглэгчдэд хэр дарамт учрах вэ, үүнээс хэрхэн хамгаалах гээд урьдчилан хийх бэлтгэл ажил зөндөө байгаа.

-Тухайлбал, ямар бэлтгэл ажил хийх ёстой гэж?

-2015 он хүртэл шат дараалсан арга хэмжээ авах юм. Эрчим хүч болон нүүрсний салбарын алдагдлыг арилгах, шат дараалан бага багаар үнийн зохицуулалт хийх зэрэг ажлуудыг хийнэ. 2014 он гэхэд эрчим хүчний болон нүүрсний салбарын алдагдал бүрэн арилсан байх ёстой гэсэн зорилт тавьж байгаа. Үүний дараа 2015 оноос үнэ чөлөөлөх асуудлыг хөндөх болно.

-Нүүрс болон эрчим хүчний үнийг чөлөөлснөөр эцэст нь хэрэглэгчдэд дарамт ирэх юм биш үү?

-Тийм асуудал байхгүй. Нүүрс­ний үнийг аль эрт чөлөөлсөн бол уур­хайнууд алдагдалд орохгүй байсан.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж