Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, ялимгүй цас орж явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи говь, тал, хээрийн нутгаар баруун хойноос секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын саваар 19-24 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын саваар 11-16 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.