101 зөвшөөрлийг хүчингүй болгов

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

101 зөвшөөрлийг хүчингүй болгов

“Монгол Улсын Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласны үр дүн гарч, 101 зөвшөөрлийг хүчингүй болгож, 10 зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн тухай Шадар сайд М.Энхболд өчигдөр мэдээлэл хийхдээ онцоллоо. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулаад, батлуулсан байна. Тэрбээр Ерөнхий сайдын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгийг ахалж, өнгөрсөн зургаан сарын хугацаанд 11 яам, 25 агентлагаас ирүүлсэн 337 зөвшөөрлийн жагсаалтыг хянаж үзээд, үүнээс 101 зөвшөөрлийг хүчингүй болгох бололцоотой гэсэн санал гаргасныг Засгийн газрын хуралдаанаар баталсан нь энэ аж. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнийг олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад шаардаж байсан 337 зөвшөөрлөөс 101-ийг нь цуцалснаар бизнес эрхлэгчдийн хувьд ажлаа хийхэд цаг хугацаа хэмнэх төдийгүй тэр хэрээр хүнд суртал ч багасаад ирэх аж. Тухайлбал, барилга барих зөвшөөрөл хүсч, дараа нь түүнийгээ ашиглалтад оруулсныг баталгаажуулахаар гарын үсэг зуруулахын тулд 118 албан тушаалтныг тойглодог байжээ. Энэ нь нийтдээ 480 орчим хоног буюу жил илүүгийн хугацааг алдахад хүргэдэг. Одоо  56 болгож, цөөрүүлсэн. Ингэснээр ажлын ачааллыг 50 хувиар хөнгөлөх бололцоо бүрдсэн тухай Шадар сайд мэдээллийнхээ үеэр онцоллоо. Харин аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зарим зөвшөөрлийг хүчингүй болгохтой холбоотойгоор 21 хуульд өөрчлөлт оруулахаар холбогдох хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Хүчингүй болгох шаардлагатай зөвшөөрлийг сонгохдоо Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан “нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгэх байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болно” гэж заасныг гол үндэс болгожээ. Мөн аливаа зөвшөөрөл, эрх зүйн акт нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, хууль тогтоомжид тусгайлан заасан эсэхийг шалгуур болгожээ.
    Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг төрийн бус байгууллагад гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, цаашид яам, агентлагийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх чиглэл баримтлахыг  тухайн салбарын асуудал эрхэлсэн сайд нарт даалгажээ. Зөвшөөрөл олгох эрхийг мэргэжлийн төрийн бус байгууллагад шилжүүлэх нь хүнд суртлыг багасгана гэж үзсэн аж.
Харин хуульд зааснаас бусад тохиолдолд аж ахуйн аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, эрх олгох, дүгнэлт гаргах, бүртгэл явуулах,  төлбөр, хураамж авахыг хориглож, энэ талаар эрх зүйн акт гаргахгүй байх,  хуульд заасан зөвшөөрлийг нарийвчлан зохицуулах нэрийн дор нэр төрөл, тоо хэмжээг нь нэмэхгүй байхыг дээрх албан тушаалтнуудад үүрэг болгож, бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлжээ.

ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ЖАГСААЛТ











 

Зөвшөөрлийн нэр

1.

Монгол Улсын хууль, хууль
тогтоомжийн эмхтгэл /Төрийн мэдээллээс бусад/ хэвлэх тусгай зөвшөөрөл

2.

Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн
байцаах ажиллагаанд орчуулгын  ажил
эрхлэх тусгай зөвшөөрөл

3.

Дээд зэрэглэлийн зочид буудлын
үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл

4.

Усан замын дохио, тэмдгийн
угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

5

 

Газрын кадастрын судалгаа хийх
тусгай зөвшөөрөл

6

 

Газрын кадастрын зураглал хийх
тусгай зөвшөөрөл

7

Нууцын зэрэглэлтэй байр зүйн
зураг, тоон мэдээллийг хэвлэх тусгай зөвшөөрөл

8

Улс хоорондын нийтийн тээврийн
үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

9

Хот хоорондын нийтийн тээврийн
үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

10

Шуудан тээвэрлэлтийн үйлчилгээ
эрхлэх тусгай зөвшөөрөл

11

Жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ
эрхлэх тусгай зөвшөөрөл

12

Улс хоорондын ачаа
тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

13

Аймаг хооронд, орон нутаг,
хотын доторхи болон хот орчмын нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл

14

Орон
нутагт нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх
зөвшөөрөл

15

Иргэний агаарын хөлгийг бүтээх,
түүнд өөрчлөлт, сайжруулалт хийх тусгай зөвшөөрөл

16

Мал  эмнэлэг, 
үржлийн  ажил  үйлчилгээг 
хувиараа  эрхлэх тусгай
зөвшөөрөл

17

Мал эмнэлгийн зориулалттай эм
бэлдмэл үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл

18

Малын өвчин үүсгэгчийг ургуулж
үржүүлэх үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл

19

Ургамал хамгааллын үйл
ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл

20

Одон, медаль үйлдвэрлэх тусгай
зөвшөөрөл

21

Мансууруулах бодис бүхий
ургамал ашиглаж эм бэлдэх тусгай зөвшөрөл

22

Гадаадын
хөрөнгө оруулалттай хуулийн этгээд эмчилгээний гоо заслын үйлчилгээ эрхлэх
зөвшөөрөл

23

Улсын хэмжээний болон гадаадын
хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа
явуулах зөвшөөрөл

24

Үржлийн
мал, амьтан тэдгээрийн үр, хөврөл үр экспортлох, импортлох үед урьдчилсан
хяналт тавьж дүгнэлт гаргах

25

Мал
эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээ эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгоход дүгнэлт
гаргах

26

Үржлийн
мал, амьтан тэдгээрийн үр, хөврөл үр экспортлох, импортлоход тусгай зөвшөөрөл
олгох, хугацаа сунгахад дүгнэлт гаргах

27

Гадаадын иргэн, түүний гэр
бүлийн гишүүний талаархи Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын
санал

28

Хөтөч-тайлбарлагчийн ангилал,
зэрэглэл тогтоох тусгай зөвшөөрөл

29

Соёлын төвийг улсын бүртгэлд
бүртгэх

30

Гадаадын хөрөнгө оруулалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах зөвшөөрөл

31

 

Гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг байгуулах зөвшөөрөл

32

Нийгмийн даатгалын бүртгэлийн гэрчилгээ
олгох

33

Малын эм, эмнэлгийн хэрэгсэл
худалдах тусгай зөвшөөрөл

34

 Рашааныг савлах, халаалт, эрчим хүчний эх
үүсвэрт ашиглах дүгнэлт

35

Дээд
зэрэглэлийн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэхэд дүгнэлт гаргах

 

36

Үрийн
талбайд сортын хянан баталгаа хийх зөвшөөрөл

37

Барилга
байгууламжийн газар сонгох, зураг төсөл зохиох, ашиглалтад оруулахад гаргах
эрүүл ахуйн дүгнэлт гаргах

38

Үйлдвэрлэлийн
барилга байгууламжийг барьж байгуулах, өргөтгөх, шинэчлэх, газар олголт,
ажлын зураг, төсөлд эрүүл ахуй халдвар судлалын хяналт хийсэн

тухай
дүгнэлт гаргах

39

Ажлын
байрны хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, судалгаанд хөдөлмөрийн эрүүл ахуйн
дүгнэлт гаргах

40

Ажлын
тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлд гаргах эрүүл ахуйн дүгнэлт

 

41

Караокений чиглэлээр үйл
ажиллагаа явуулахад тодорхойлолт өгөх

42

Согтууруулах ундаа худалдах,
түүгээр үйлчлэх үйл ажиллагаа эрхлэх хүсэлт гаргасан аж ахуйн нэгжид
зөвшөөрөл олгоход цагдаагийн байгууллагын тодорхойлолт гаргах

43

Барьцаалан зээлдүүлэх үйл
ажиллагаа эрхлэхэд дүгнэлт гаргах

44

Төв замын “C”, “B” зөвшөөрөл,
Түр зөвшөөрөл “С”, “В”

45

Интернет, цахим тоглоомын
үйлчилгээ эрхлэхийг хүссэн аж ахуйн нэгж, иргэнд цагдаагийн байгууллагаас
олгох тодорхойлолт

46

Тарималжуулан ургуулсан
ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эдийг гадаадад гаргах гэрчилгээ

47

Тарималжуулан ургуулсан
ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эдийг гадаадаас оруулах гэрчилгээ

48

Бүтээгдэхүүнийг тохирлын
үнэлгээнд хамруулах тухай мэдэгдэл

49

Мэдээлэл холбооны бүсийн сүлжээ
байгуулах, түүнийг ашиглах тусгай зөвшөөрөл

50

Үүрэн холбооны сүлжээ
байгуулах, түүнийг ашиглах тусгай зөвшөөрөл

51

Шуудан холбооны хот хоорондын
сүлжээ байгуулах, түүнийг ашиглах тусгай зөвшөөрөл

52

Цахилгаан, шуудан холбооны
үйлчилгээний цэг, салбарыг үндсэн сүлжээ эзэмшигчтэй буюу бусад үйлчлэгчтэй
холболтын гэрээний үндсэн дээр түрээслэх буюу бие даан байгуулах тусгай
зөвшөөрөл

53

Үүрэн телефон холбооны
үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

54

Утасгүй телефон холбооны үйлчилгээ
эрхлэх тусгай зөвшөөрөл /WLL, PHS гэх
мэт/

55

Улс хоорондын суваг, шугам
түрээслүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

56

Мэдээлэл лавлагааны тусгай
дугаарын менежментийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

57

Шуудангийн тоног төхөөрөмж
үйлдвэрлэх эрхлэх тусгай зөвшөөрөл /шуудангийн
хайрцаг, захидлын дугтуй, сав, баглаа боодол нийлүүлэх, үйлдвэрлэх/

58

 

 

 

 

Шуудангийн захиалгат хүргэлтийн
үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

59

Улс хоорондын шуудангийн
үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

60

Шуудангийн нэмэлт үйлчилгээ
эрхлэх тусгай зөвшөөрөл

61

Шуудангийн логистик үйлчилгээ
эрхлэх тусгай зөвшөөрөл

62

Улс хоорондын шуудангийн
илгээлтийн үйлчилгээг чиглэсэн маршрутаар эрхлэх тусгай зөвшөөрөл

63

Интернэтийн
төв ажиллуулах тусгай зөвшөөрөл

64

Техник
хангамж болон программ хангамж нийлүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

65

Сүлжээний
болон төгсгөлийн төхөөрөмжийн засвар үйлчил-гээ эрхлэх тусгай зөвшөөрөл

66

Холбооны
тоног төхөөрөмж үйлдвэрлэх, угсрах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

67

Харилцаа
холбооны зөвлөх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

68

Электрон
тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

69

Тусгай
дугаар ашиглан лавлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

70

Ашигт
малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг хүлээн авч зөвшөөрөл олгох

71

Уулын
ажлын тайланг хянаж зөвшөөрөх

72

 

Адууны
ясны гурил импортлох, экспортлоход олгох гэрчилгээ

73

Загас
экспортлоход олгох мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээ

 

74

Зэрлэг
шувуу экспортлоход олгох мал эмнэлгийн эрүүл мэндийн гэрчилгээ

 

75

Тэжээвэр
шувуунд олгох мал эмнэлгийн гэрчилгээ

 

76

Нохой,
муурыг хилээр нэвтрүүлэхэд олгох мал эмнэлгийн гэрчилгээ

77

Төвлөрсөн болон төвлөрсөн бус
ус хангамжийн эх үүсвэрийн бүс тогтоох дүгнэлт гаргах

78

Хөнгөн үйлдвэрийн ажлын байрны
дүгнэлт гаргах

79

Усны обьектод хаягдал ус
оруулах дүгнэлт гаргах

80

Таримал ургамал үр үйлдвэрлэх
үед тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар дүгнэлт гаргах

81

Импортын таримал ургамлын үрэнд
урьдчилсан хяналт хийж дүгнэлт гаргах

82

Тарих үр, сортын чанарт хяналт
тавьж дүгнэлт гаргах

83

Малын тэжээл үйлдвэрлэх,
экспортлох, импортлоход тэжээлийн найрлага, шимт чанарт үнэлгээ өгч дүгнэлт
гаргах

84

Өлөн гэдэс боловсруулах
үйлдвэрт хяналт тавьж дүгнэлт гаргах

85

Малын эм, эмнэлгийн хэрэгслийг
үйлдвэрлэх, импортлох үед аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд
урьдчилсан хяналт тавьж дүгнэлт гаргах

86

Малын эмийн үйлдвэрлэлийн
стандарт /GMP/-ын шаардлага, хангасан талаар урьдчилсан хяналт тавьж, дүгнэлт
гаргах

87

Малын эм, эмнэлгийн хэрэгсэлд
чанарын баталгаажилтад дүгнэлт гаргах

88

Малын эм, эмнэлгийн хэрэгслийг
экспортлох үед урьдчилсан хяналт тавьж дүгнэлт гаргах

89

Мал эмнэлэг, ариун цэврийн
магадлан шинжилгээ, баталгааны тэмдэгт тодорхойлолт гаргах

90

Малын эм, эмнэлгийн хэрэгслийг
худалдах үед ажлын байранд хяналт хийж, дүгнэлт гаргах

91

Ургамал хамгаалах химийн бодис,
бордоог импортлохоос өмнө загвар дээжийг шинжилгээнд хамруулж дүгнэлт гаргах

92

Эм, биобэлдмэл, вакцин,
оношлуур, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгслийг импортлох, үйлдвэрлэхэд
бүтээгдэхүүний дүгнэлт гаргах

93

Эрүүл мэндийн байгууллагуудын ажлын байрны дүгнэлт

94

Эрүүл мэндийн байгууллагуудын
эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанарын талаар магадлал итгэмжлэлд гаргах
дүгнэлт

95

Эмнэлгийн мэргэжилтэнд
мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгоход гаргах дүгнэлт

96

Гадаадын харъяат эмнэлгийн
мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, зөвшөөрөл олгоход гаргах
дүгнэлт

97

Биологийн идэвхт хүнсний нэмэлт
бүтээгдэхүүн импортлолт, үйлдвэрлэл явуулахад бүтээгдэхүүнд дүгнэлт гаргах

98

Эрүүл мэндийн байгууллагын
тусгай зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх,
хүчингүй болгоход байцаагчийн дүгнэлт

99

Хилийн боомтод баригдах
барилга, байгууламжийн зураг төсөлд урьдчилсан хяналт хийн дүгнэлт гаргах

100

Импорт, экспортын эм, эмнэлгийн
хэрэгсэлд дээж авч, дүгнэлт гаргах, тусгай зөвшөөрөл олгох тухай

    101

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн
импортлолт, үйлдвэрлэл явуулах тусгай зөвшөөрөл олгох дүгнэлт

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж