Лам нар жагсаалыг тайван байлгах ном уншина

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Лам нар жагсаалыг тайван байлгах ном уншина

“Амлалт нэхэх ард түмний холбоо”-ноос энэ сарын 5-нд буюу ирэх даваа гаригт эрх баригчдыг амлалтаа биелүүлэхийг шаардан хадагтай хувьсгал хийхээр төлөвлөөд буй билээ. Хэрэв 2008 оны сонгуулиар амласан мөнгөө өгч чадахгүй бол тэд УИХ-ыг тарахыг шаардах юм. Энэ үеэр үймээн, самуун гарч долдугаар сарын 1-ний үйл явдал давтагдах вий гэхээс болгоомжлон лам нар өөрсдийн хүчээ өгнө гэж тус холбооны дэд тэргүүн Г.Уянга хэллээ. Түүний хэлснээр лам нар жагсаалд идэвхитэй оролцоод зогсохгүй  иргэдийг тайван амгалан байлгах “шидэт” номоо унших гэнэ. Үүнийг сонссон зарим хүмүүс “Долдугаар сарын 1-нд лам нар ажлаа хийгээгүйгээс таван хүний амь эрсдэхүйц үймээн болон хувирсан юм байна” гэх дүгнэлтийг ч хийгээд эхэлжээ.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж